СУДАЛГАА| 2035 он гэхэд мусульманчуудын тоо христийн шашинтнуудаас давна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

2035 он гэхэд мусульманчууд тоогоороо христийн шашинтнуудыг давж, ислам нь дэлхийн хамгийн олон сүсэгтэнтэй шашин болох төлөвтэй байна. Энэ тухай Вашингтон дахь судалгааны “Pew Research Center” ийн урьдчилсан таамаглалд дурджээ.

Үүний гол шалтгаануудын нэг нь мусульманчууд шашинтнуудтай харьцуулахад ихэвчлэн илүү олон хүүхэдтэй байдагтай холбоотой гэж Associated Press агентлаг тэмдэглэсэн байна.

Тус судалгааны төвийн мэдээллээр 2020–2025 онуудад төрөлтийн коэффициент нэг мусульман эмэгтэйд 3.1 хүүхэд, харин христийн шашинтай нэг эмэгтэйд 2.5 хүүхэд ногдож байжээ. Бусад шашинтай эмэгтэйчүүдийн дундаж төрөлтийн коэффициент 1.6 байсан нь нэг үеийн нөхөн үржихүйд шаардлагатай 2.1 гэсэн түвшнээс доогуур үзүүлэлт юм.

Тус төвийн тооцооллоор 2020 онд дэлхий дээр 2.27 тэрбум христийн шашинтан, 2.02 тэрбум мусульман байжээ. Харин 2035 он гэхэд мусульманчуудын тоо 2.57 тэрбум, христийн шашинтнуудын тоо 2.52 тэрбум болно.

2070 он гэхэд энэхүү хандлага хадгалагдвал дэлхий дээр 3.6 тэрбум гаруй мусульман, 3 тэрбум орчим христийн шашинтан амьдрах төлөвтэй байна.

Энэхүү таамаглалд хүн амын насны бүтцийн ялгаа, төрөлтийн үзүүлэлтүүд, түүнчлэн шашин шүтлэгээ өөрчлөх болон шилжилт хөдөлгөөний хандлагыг тооцон үзжээ.

Мөн Pew Research Center төвийн таамаглаж буйгаар 40 жилийн дараа АНУ-д христийн шашинтнууд хүн амын олонх байхаа болих аж. Одоогийн байдлаар тэд АНУ-ын насанд хүрсэн хүн амын 62 хувийг эзэлж байгаа бол 2065 он гэхэд энэ үзүүлэлт 50 хувиас доош орох төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top