Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд АНУ-ын тээвэр, иргэний нисэхийн салбарын холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа, агаарын хөлгийн парк шинэчлэлийн асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Мөн дэлхийн агаарын хөлөг үйлдвэрлэгч “Boeing” компанийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын иргэний агаарын тээврийн салбарын агаарын хөлгийн паркийг шинэчлэх, өргөжүүлэхтэй холбоотой уулзалтуудад оролцох хөтөлбөртэй байна.

Сэтгэгдэл ( 0 )