Монгол инженерүүдийн ур ухаан, үндэсний компаниудын хүчээр босож буй Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн шинэ төмөр замаар АНХНЫ туршилтын галт тэрэг амжилттай аяллаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон "Шинэ төмөр зам" ХХК-ийн ахмад зааварлагч машинист Ц.Пүрэвсүрэн, машинист Ч.Хүрдбаатар нар кабиндаа суун 91 км замыг туулж, шинэ төмөр замын чанар, гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж ажиллалаа. (2026.08.29)
”Шинэ төмөр зам” ХХК-ийн Зааварлагч машинист Ц.Пүрэвсүрэн: Өнөөдрийн анхны туршилтын галт тэргээр аялсандаа сэтгэл өндөр байна. Монголын үндэсний төмөр замын компаниуд, төмөр замчид та бүхэн улс эх орондоо улам ихийг хийж бүтээж чадахаар байна гэдгийг хараад, ахмад төмөр замчдын хувьд бахархах сэтгэл төрж байна.
Энэ төслийн зам өгсүүр маршрут бага, уруу зам ихтэй, энэ нь үргэлжлэх хугацаа, түлшний зарцуулалт бага зарцуулахаар байна гэж тооцоход ахмад машинист хүний хувьд улс эх оронд эдийн засгийн асар их ач холбогдолтой зам болжээ гэж бодож байна. Төмөр замчид та бүхэндээ ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Сэтгэгдэл ( 0 )