
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридорын гол хэсгийг бүрдүүлдэг. Тус нийгэмлэг 2025 онд 33.7 сая тонн ачаа, 1.8 сая зорчигч тээвэрлэсэн бөгөөд Монгол Улсын нийт ачаа тээврийн 34 орчим хувь, төмөр замын нийт ачаа тээврийн 70 орчим хувийг дангаараа гүйцэтгэжээ.
“УБТЗ”-ын гол шугамаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 2016 онд 19.9 сая тонн байсан бол 2025 онд 33.7 сая тоннд хүрч, 10 жилийн хугацаанд 1.7 дахин буюу 70 орчим хувиар өссөн байна.
ОХУ, БНХАУ-ын хоорондын хамгийн дөт хуурай замын нэг болох Монголын төмөр замын төв коридороор дамжин өнгөрөх тээвэр мөн эрчимтэй өссөн байна. Тухайлбал, 2016 онд 2.3 сая тонн байсан транзит ачаа 2025 онд 5.9 сая тонн болж, 2.5 дахин нэмэгдсэн байна.
Монголын төмөр замын төв шугамаар дамжин өнгөрөх тээврийн 70-80 хувийг ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн ачаа эзэлж байгаа бөгөөд энэ чиглэлийн тээвэр 2016 онд 1.9 сая тонн байсан бол 2025 онд 4 сая тонн болж, 2.1 дахин өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )