PGL ULAANBAATAR 2027: Азийн CS2-ын түүхэн томоохон үйл явдал болно

Я.Болор | Zindaa.mn
17 минутын өмнө

Ирэх дөрөвдүгээр сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дэлхийн нэр хүндтэй PGL зохион байгуулагчийн ээлжит Tier 1 ангиллын Counter-Strike 2 тэмцээн болно.

Дэлхийн шилдэг багууд болон Монголын бахархал болсон The MongolZ багийн тоглогчид нэгэн тайзнаа өрсөлдөж, хөгжөөн дэмжигчдэд мартагдашгүй мөчүүд, гайхалтай тоглолтоор дүүрэн үзүүштэй тэмцээнийг толилуулах юм.

Энэхүү PGL Ulaanbaatar тэмцээн Монголын цахим спортын хөгжилд ямар чухал ач холбогдолтой болох, цаашлаад манай улсыг Хятад, Сингапурын хамтаар Азийн CS2-ын гол төвүүдийн нэг болгоход хэрхэн нөлөөлөх талаар олон улсын  1xBet компанийн цахим спортын шинжээчид онцолж байна.

The MongolZ Монголын талаарх ойлголтыг өөрчилсөн нь

Counter-Strike тоглоом олон жилийн турш Европын цахим спортын төрөл хэмээн тооцогдож ирсэн. Үүнийг Fnatic, NAVI, Astralis зэрэг домогт багуудын ноёрхол харуулдаг байв. Харин удалгүй Бразилын багууд тэдэнтэй өрсөлдөхөөр гарч ирсэн юм. Luminosity баг MLG Columbus 2016 тэмцээнд түрүүлж, SK баг ESL One Cologne 2016 тэмцээний аварга болсноор Бразилын тоглогчид Европын шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх чадвартайг баталсан. Тухайлбал, Marcelo “coldzera” David, Gabriel “FalleN” Toledo нар Oleksandr “s1mple” Kostyliev, Nicolai “device” Reedtz, Peter “dupreeh” Rasmussen зэрэг Европын цахим спортын томоохон ододтой нэг түвшинд өрсөлдөж чадна гэдгээ харуулсан билээ.

Олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ баг Азийн CS2-ын асар их боломж, нөөц бололцоог дэлхийд таниулсан онцгой амжилтуудыг үзүүлсээр байна. 2025 онд тус баг Esports World Cup тэмцээний аваргын цомыг хүртэж, мөн BLAST.tv Austin Major тэмцээний финалд шалгарсан юм. Энэ замдаа G2, FaZe Clan, paiN зэрэг хүчирхэг багуудыг улирлын хамгийн томоохон тэмцээнүүдийн нэгээс хасаж чадсан билээ. The MongolZ зөвхөн нэр хүндтэй тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаад зогсохгүй, өвөрмөц, үзүүштэй тоглолтын хэв маягаараа хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан. Тэд зоримог, довтолгоонд суурилсан тоглолт үзүүлж, хоёр AWP ашигласан тактикийг чадварлаг хэрэгжүүлэн, дахин дахин үзмээр гайхалтай мөчүүдийг бүтээдэг. Тус багийн амжилт олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан. Senzu, mzinho нарыг олон улсын томоохон байгууллагууд эгнээндээ нэгтгэсэн нь Монголын Counter-Strike 2-ын орчинд дэлхийн түвшний авьяастнууд бий болсныг баталж байна. Монголын залуу тоглогчид зөвхөн Азид төдийгүй дэлхийн тавцанд ноёрхох чадвартайгаа харуулж эхэллээ. Гэхдээ Монголын CS2-т хандах сонирхол зөвхөн мэргэжлийн цахим спортын тоглогчдын авьяас чадвараар хязгаарлагдахгүй. Манай улсад үнэнч, идэвхтэй хөгжөөн дэмжигчдийн өргөн хүрээний нийгэмлэг бий. Үүний зэрэгцээ Tier 1 ангиллын олон улсын тэмцээн зохион байгуулахад шаардлагатай дэд бүтэц, боломж нөхцөл бүрдэж байна. Энэ бүхэн нь PGL-ийн хаврын тэмцээний хүрээнд ашиглаж болох бизнесийн шинэ боломжуудыг нээж байгаа юм.

 PGL Ulaanbaatar Монголыг олон улсын цахим спортын ертөнцтэй улам ойртуулна

 Монгол Улсын нийслэлд зохион байгуулагдах энэхүү нэр хүндтэй тэмцээн манай улсын боломж, давуу талыг дэлхийд таниулахын зэрэгцээ дотоодын аялал жуулчлалын хөгжилд ч томоохон түлхэц үзүүлнэ.

 Ирэх дөрөвдүгээр сард дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчид шилдэг цахим спортын багуудын өрсөлдөөнийг үзэхээр Улаанбаатарыг зорих юм. Үүний үр өгөөж олон талд хүрнэ. Монголын хөгжөөн дэмжигчид дэлхийн хэмжээний тоглолтыг эх орондоо үзэх боломжтой болох бол гадаадын зочид Монголын өвөрмөц соёл, уламжлалтай танилцана.

 Харин Улаанбаатар хот олон улсын үзэгчдэд өөрийн өнгө төрх, давуу талыг харуулах боломж бүрдэнэ. Монгол Улс олон улсын цахим спортын салбарт нээлттэй, идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгааг илтгэсэн чухал үйл явдлын нэг нь PGL-ийн гүйцэтгэх захирал Silviu Stroie болон Улаанбаатар хотын дарга Б. Пүрэвдагва нарын биечлэн хийсэн уулзалт байв. Уулзалтын үеэр тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.

PGL Ulaanbaatar яагаад бүх Азийн хувьд чухал вэ?

Ирэх дөрөвдүгээр сард болох тэмцээний ач холбогдол өргөн хүрээг хамарна. Азийн цахим спортын орчинд олон тооны мэргэжлийн тоглогчид, үнэнч хөгжөөн дэмжигчид байдаг ч бүс нутгийн нөөц боломж бүрэн дүүрэн ашиглагдаж хараахан амжаагүй байна.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн ихэнх нь Европ, Латин Америк, АНУ-д зохион байгуулагдсаар байгаа юм. Харин Азид томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах нь бүс нутгийн цахим спортын хөгжлийг эрчимжүүлж, CS2-ын дэлхийн үзэгчдийн хүрээг тэлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Энэ нь тэмцээн зохион байгуулагчид болон Valve компанийн хувьд ч зайлшгүй шаардлагатай алхам юм.

Салбарын энэхүү өөрчлөлт нэг өдрийн дотор бий болохгүй ч аль хэдийн эхэлжээ. Сингапурт болох Major тэмцээний дараа PGL Ulaanbaatar нь Азийн цахим спортын хөгжлийг улам хурдасгах нэгэн чухал хөшүүрэг болох юм. Ингэснээр Азийн олон авьяаслаг тоглогчид илүү шаргуу бэлтгэл хийж, ур чадвараа ахиулах урам зориг авна. Мөн ивээн тэтгэгчид Монгол болон бүс нутгийн бусад орны боломжийг олж харж, бэлтгэлийн бааз, залуу тоглогчдын хөгжлийн хөтөлбөр зэрэгт шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой.

Олон улсын 1xBet брэнд The MongolZ цахим спортын байгууллагыг дэмжсэн нь үүний тод жишээ юм. Залуу авьяастнуудад итгэж, тэдний хөгжлийг цогцоор нь дэмжих нь Монгол болон нийт Азийн CS2-ын орчин хурдацтай хөгжих гол хөдөлгөгч хүчний нэг болж байна. Хэвлэл мэдээллийн дэмжлэг, академи байгуулахад үзүүлэх туслалцаа, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг цогц арга барилын үр дүнд үр ашигтай экосистемийг бүрдүүлэх боломж бий болжээ. PGL Ulaanbaatar нь Монгол Улс төдийгүй Азийн хэмжээнд цахим спортын хөгжлийн дараагийн шинэ үе шатыг эхлүүлэх юм. PGL Ulaanbaatar — шинэ эриний эхлэлийн бэлгэ тэмдэг

Удаан хугацааны турш CS2-ын Азийн бүсийг Major тэмцээнд оролцох эрх авахад харьцангуй хялбар бүсүүдийн нэг гэж үздэг байв. Харин энэ ойлголт өнөөдөр эрчимтэй өөрчлөгдөж байна. Азийн тоглогчид дэлхийн шилдэг багуудын анхаарлыг улам их татах болж, бүс нутагт зохион байгуулагдаж буй тэмцээнүүдийн зохион байгуулалт, чанар, түвшин Европын тэмцээнүүдтэй эн зэрэгцэх хэмжээнд хүрчээ. Азийн үзэгчид Tier 1 ангиллын томоохон тэмцээнүүдийг тэсэн ядан хүлээдэг болсон. Үзэгчдийн суудлаас цуурайтах уухай, хөгжөөн дэмжигчдийн эрч хүч тоглогчдод урам зориг өгөхийн зэрэгцээ цахим орчинд тоглолт үзэж буй олон мянган хүнд ч мартагдашгүй мэдрэмж төрүүлэх нь дамжиггүй.

The MongolZ багийн амжилт болон PGL Ulaanbaatar тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж буй үйл явдал нь Монгол Улсын цахим спортын ертөнц дэх шинэ дүр төрхийг бүрдүүлж байна. Манай улс энэ салбарт өөрийн гэсэн байр суурь, нөлөөтэй болж, Монголын тоглогчид дэлхийн шилдэг 20 тоглогчийн жагсаалтад багтахын төлөө өрсөлдөх хэмжээнд хүрчээ. PGL Ulaanbaatar бол зүгээр нэг тэмцээн биш. Энэ бол Азийн цахим спортын салбарт шинэ зам нээж, Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлэн, ирээдүйн шинэ үеийн тоглогчдод урам зориг өгөх түүхэн боломж юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top