Одод нь явсан ч Барсагийн амжилт үргэлжилсээр

Б.Сэцэн | Zindaa.mn
18 минутын өмнө

“Алтан бөмбөг”-ийн гурван удаагийн эзэн Алексия Путеяс энэ зун багаас явсан ч Барселона клуб европын тавцанд ноёрхлоо хадгалах магадлал өндөр хэвээр байна. Дэлхийн алдарт "1xBet" брэндийн хамтрагч өнгөрсөн жилийн аварга Барселона клуб энэ жил лигийн шатны гурван тоглолтод бүгдэд нь ялалт байгуулж, 19 гоол оруулжээ. Өнгөрсөн шөнө тэд Арсеналтай учраа таарч 1-1 харьцаагаар тэнцсэн. Ингэснээр тэд Аваргуудын лигт ялагдал гээчийг амсаагүй явна. Хоёр жилийн өмнө Арсенал ялж байлаа. Тухайн үед Арсеналын шинэ ирээдүй эхэлсэн гэж дэлхий даяар тунхагласан. Гэвч энэ жил Арсеналын хувьд тийм ч эхэлсэнгүй. Тэд аравдугаар сард нэг ч ялалт байгуулаагүй.

Барсагийн нягт тоглолт

Испанийн домогт тоглогч Путеяс багаа орхин Лондон Ситид газардсан. Хүн бүр Барсагийн нэгэн эрин өндөрлөсөн гэж бодож байлаа. Аргагүй дээ араас нь Мапи Леон, Она Баттле, Сальма Параллуэло нар явчихсан болохоор арга ч үгүй. Энэ дөрвөн тоглогч Барсагийн ноёрхлын цөмийг бүрдүүлж, нягт тоглоход голлох үүрэг гүйцэтгэж байсан тоглогчид. Чухамдаа тэднийг орлох арга барилаа хэрхэн олсон нь эрхгүй анхаарал татна. Барселонагийн амжилт олон хүчин зүйлээс хамаардаг. Гэвч гол цөм нь Испанийн хөлбөмбөгчдөд бага наснаас нь шингэсэн тоглолтын ур маягтай холбоотой. “Алтан бөмбөг” шагналыг гурван удаа хүртсэн Айтна Бонмати “Ла Масиа”-гийн бүтээгдэхүүн. Чухамдаа тэд Йохан Кройффын арга барилын дагуу, үзэл номлолоор нь өсөж торнидог. Тэд бүгд байрлал бүрд дасан зохицох чадвартай, довтолгооныг дэмжих нөөцтэй.

Гэрэлт ирээдүй

Барселонагийн өвөрмөц онцлогт шинэхэн ирсэн тоглогч ч удалгүй дасан зохицдог. Одоогоор тэдний хувьд шинэ эрин үе эхэлж байна. Хамгаалалтад 18 настай Клара Серражоди, 20 настай Рене ван Астен, довтлогч 20 настай Вики Лопез нар Барсагийн ирээдүйг гэрэлтүүлж байгаа юм. Тийм ч учраас энэ улиралын эхлэлийг төгс гэмээр тавиад байгаа билээ. Барселона клуб энэ жил хүртэх ёстой дөрвөн цомоо хүртэх. Тэр дундаа Аваргуудын лигийн аварга болох нь гол сорилт. Хөлбөмбөгийн ихэнх мэргэжилтнүүд Барселона энэ жил Аваргуудын лигийн финалд торох юмгүй шалгарна гэж таамаглаж буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top