“Барселона” нэг сарын дотор 9 тоглолт хийнэ

Я.Болор | Zindaa.mn
18 минутын өмнө

 

Шигшээ багуудын цугларалтын завсарлага өндөрлөж, “Барселона” клуб нэг сар хүрэхгүй хугацаанд есөн чухал тоглолт хийх шахуу хуваарьтай нүүр тулаад байна. Эдгээрийн долоон тоглолт нь төрөлх “Spotify Camp Nou” цэнгэлдэх хүрээлэнд болох тул хөгжөөн дэмжигчдийн уухай багт Ла Лигийн тэргүүллээ баталгаажуулах, Аваргуудын лигт амжилтаа ахиулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж тус багийн албан ёсны түнш дэлхийн 1xBet компанийн спортын шинжээчид онцолжээ.

“Вильярреал”-ыг талбайдаа хүлээн авч, дараалан хоёр зочлон тоглоно

Завсарлагын дараах эхний тоглолт энэ ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 22-нд Ла Лигийн 13-р тойргийн хүрээнд “Spotify Camp Nou” цэнгэлдэхэд “Вильярреал”-ын эсрэг болно.

Тус баг Европын талбайд хамгийн хол зам туулах зочлон тоглолтоо хийхээр Азербайжаны нийслэл Баку хотыг зорьсноор энэ сарыг үднэ. Тэд 25-ны лхагва гарагт Аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойрогт “Сабах” (Sabah FC) багтай тоглоно. Улмаар 29-ний ням гарагт Ханси Фликийн шавь нар Ла Лигийн хүрээнд “Депортиво Ла Корунья” багийн талбайд зочлон тоглох хуваарьтай байна.

Долоо хоногийн доторх талбай дээрх гурван тулаан

Арванхоёрдугаар сарыг “Барселона” талбайдаа “Атлетико Мадрид”-ыг хүлээн авч эхлүүлнэ. Арванэгдүгээр сарын 8-нд Мадридаас 2:1 харьцаатай үнэ цэнтэй ялалт байгуулсан тэд нэг сар хүрэхгүй хугацааны дараа буюу арванхоёрдугаар сарын 2-ны лхагва гарагт Ла Лигийн 23-р тойргийн шилжүүлсэн тоглолтод дахин учраа таарна.

Диего Симеонегийн багтай хийх тулаанаас ердөө гурав хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 5-ны бямба гарагт “Spotify Camp Nou” дахин үүдээ нээж, Ла Лигийн 15-р тойрогт “Сельта Виго”-г хүлээн авна.

2026 оны сүүлийн тоглолтууд

Арванхоёрдугаар сарын 8-ны мягмар гарагт Аваргуудын лигийн хөгжим “Spotify Camp Nou”-д дахин эгшиглэж, “Барселона” хэсгийн шатны зургадугаар тойрогт Английн “Манчестер Сити”-г хүлээн авна. Энэ нь хоёр багийн хувьд 2016 оны аравдугаар сараас хойш тус цэнгэлдэхэд хийж буй анхны тулаан юм.

Энэ тоглолтын дараа багийн хуваарь бага зэрэг суларч, 2026/27 оны улирлын Испанийн Эзэн хааны цомын (Copa del Rey) шигшээ 32-ын тоглолт арванхоёрдугаар сарын 16-ны долоо хоногт эхэлнэ. Харин 2026 оны Ла Лигийн сүүлийн хоёр тоглолтын хувьд:

  • 12-р сарын 12 эсвэл 13-нд: Ла Лигийн 16-р тойрогт “Малага” багийн талбайд зочилно.
  • 12-р сарын 19 эсвэл 20-нд: Ла Лигийн 17-р тойрогт “Реал Сосьедад”-ыг талбайдаа хүлээн авч оныг үднэ.

Улирлын эхлэлийг дотооддоо болон Европт гайхалтай эхлүүлсэн “Барселона”-гийн өмнө 2026 оныг хамгийн өндөр амжилтаар өндөрлүүлэх 9 шийдвэрлэх тоглолт хүлээж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top