Олон Улсын Прокуроруудын холбоо (IAP)-ны 31 дүгээр Ерөнхий хурал 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралд дэлхийн 68 улсын төлөөлөгчид оролцлоо.
Хурлын үеэр Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг 2025 онд Улаанбаатар хотноо амжилтай зохион байгуулж Олон Улсын Прокуроруудын холбооны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлснийг онцолж Монгол Улсын прокурорын байгууллагад тусгайлан талархал илэрхийллээ.
Монгол Улсын Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Гансүлдэд Олон Улсын Прокуроруудын холбооны “Онцгой амжилтын шагнал”-ыг олгохоор энэ хуралдаанаар шийдвэрлэв.
(1).jpg)
Дэлхийн 170 орны прокурорын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Прокуроруудын холбоо (IAP) нь ийнхүү Монгол Улсын прокурорын байгууллагыг өндрөөр үнэлсний хамт, манай прокурорыг онцлон шагнасан нь Монгол Улсын прокурорын байгууллагын нэр хүндийг олон улсын түвшинд бодитойгоор үнэлсэн үйл явдал боллоо.
(1).jpg)

Сэтгэгдэл ( 1 )
Bayr hvrgey, negen ch gsn olon ulsad vnelegdeed