Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ

13 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нийт 1978 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 633, гэмт хэргийн шинжтэй 124 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 22, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 64, хулгайн 18 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 96 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 3 хэргийг шуурхай илрүүлж, 122 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top