Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр: Монгол төрийн үнэ цэн шалан дээр хэвтчихлээ. Тиймээс хулгайд холбогдсон бол бүгд албан тушаалаа өгөөд шалгуулах ёстой.
Бодийн гэрээг байгуулж байхад ҮАБЗ-ийн дарга байсан Х.Баттулга УИХ-ын гишүүний ажлаа өгөөд шалгуулах ёстой. Намайг төрийн дансанд байсан 3.9 тэрбум төгрөгийг завшсан мэтээр гүтгэж, би хилсээр нэг жил шоронд суусан. Тэр үед би сайн дураараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, шалгуулсан. Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд шалгуулъя гэж байгаад хүндэтгэлтэй хандаж байна. Үүний цаана маш олон хүн хэрэгт холбогдсон, гүтгэгдсэн. Бодь гэж эхлээд Бортээг болоод дууссан шүү. АТГ-ын даргаар З.Дашдаваа байгаа цагт энэ асуудал замхарна. Өнөөдрийг хүртэл юу хийсэн юм бэ? Юу ч хийгээгүй гэв. .

Сэтгэгдэл ( 0 )