Н.Номтойбаярт оноосон ялын хугацаа дуусаж, СУЛЛАГДЛАА

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон ялын хугацаа дуусгавар болж, өнөөдөр (2021.04.01) хорих ангиас суллагдсан талаар албан бус эх сурвалж мэдээллээ. Тэрбээр шүүхээс оноосон ялын хугацаагаа ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангид биеэр эдэлж, дуусгасан байна. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс түүнд улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм. 

Улмаар давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг цуцалж, "Улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулаагүй. Харин ажилдаа хяналт тавьж ажиллаагүй" хэмээн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zailaa(103.26.195.221) 2025 оны 03 сарын 13

Xvrelsuhee jenko ta 2 niileed butsaagd shorond hiigeechdee

1  |  0
zailaa(103.26.195.221) 2025 оны 03 сарын 13

Evdersen gehed arai l evdersen lalar daa

1  |  0
itgej bolohgui (103.26.195.221) 2025 оны 03 сарын 13

Tolgoig ni tasdaj xol bombog togluulah estoi hun dee ene ch shorongiin hadaas shuu dee muu aluurchin

1  |  0
z(103.26.195.221) 2025 оны 03 сарын 13

Adgiin shaar gehed bagadnaa ene estoi butehgui lalar

1  |  0
shorongiin hadaas(103.26.195.221) 2025 оны 03 сарын 13

Ain uyn sullagdah ve hen itgediin be ene novshid butsaagaad hii jenko

1  |  0
Zochin(103.26.193.38) 2025 оны 03 сарын 13

Negniigee.buu. kharaa.aldaagaa. zasaad l.ulsad evekh netee.teleed l ybaarai

1  |  0
Зочин(64.119.22.79) 2025 оны 03 сарын 13

АДГЫН ШААР ШОРОНЖСОН АЛУУРЧ МӨНГӨТЭИ ХҮНИИ ЭВДЭРСЭН ЛА ЛАР

1  |  0
Close menu