УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.07.02/ 14:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, 21:00 цагт завсарлан, өнөөдөр дахин үргэлжиллээ.
Шүүх хуралд шүүгдэгч Н.Номтойбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирч оролцуулсан ба дөнгөж сая шүүхээс Шүүх хурлыг ирэх долоо хоногийн даваа гаригийн 09:00 цагт үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, түр завсарлалаа.
Гишүүн асан Н.Номтойбаярыг мөрдөгчийг дарамталсан гэх шалтгаанаар Сонгуулийн өмнө цагдан хорьсон юм.
Харин түүнийг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан ба Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн болон эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан, мөрдөн байцаалтад нөлөөлөхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 2 )
8-р ангийн боловсролоор сайд хийж УИХ д мөнгөөр түрж орсон гэж байгаа.Эцэг Нямтайшир нь сонгуулийнх нь сурталчилгааг нь хийж Мунзуйгийн дургүйг хүргэсэн юм байна лээ.
ix sagaj yavaa xun