Н.Номтойбаярын давж заалдах ХУРАЛ МАРГААШ болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд  хянан хэлэлцээд, шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон билээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд наймдугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байна.

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тов гарч, хурлыг маргааш буюу есдүгээр сарын 8-ны 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд явуулахаар зарлалаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(202.70.34.98) 2020 оны 09 сарын 07

Одоо болоо шдээ наад хүнээ гаргаж ажлыг нь хийлгээч үйлдвэр хөгжөөгүй газраа ухаж амьдарч байж хэд 3 юм бүтээж байгаа хүмүүсээ хувийн өс хонзонгоор хичнээн удаан саатуулдаг юм бэ.

0  |  0
Top