Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 02

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан.

Улмаар шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны долоодугаар сарын 2-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр нь 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан.

Шүүгдэгч Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдаан өмнө нь гурван удаа хойшилсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин шинээр өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх үзэж, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top