Их Британид цагаан арьстнууд цөөнх болно

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Их Британид 2060-аад он гэхэд цагаан арьстнууд хүн амын цөөнх болж магадгүй гэж хүн ам зүйч Пол Морланд үзэж байна.

Түүний ярьснаар, тухайн угсаатан оршихын тулд төрөлтийг дэмжих ёстой. Гэтэл Их Британийн цагаан арьст иргэдийн дунд төрөлт буураад байна. Цагаачлал үргэлжлэх эсэхээс үл хамааран нэгээс дээш хүүхэдтэй хүн амын эзлэх хувь буурсаар байна.

Цагаачлалын урсгал, төрөлтийн өнөөгийн түвшнээс үзвэл 2060 он гэхэд Их Британид цагаан арьстнууд хүн амын цөөнх болох магадлал өндөр байна.

Шинжээчийн үзэж буйгаар, цагаачлал Их Британид төрөлт буурч буй асуудлыг шийдэхгүй. Учир нь цагаачдын дунд энэ үзүүлэлт буурч, үндсэн хүн амын түвшинд ойртож байна. Морландын хэлснээр, цагаачдыг нийгэмт амжилттай уусган шингээх гурван нөхцөл тус улсад ажигдахгүй байна. Тухайлбал, цагаачдын урсгал харьцангуй бага байх ёстой. Энэ нь хүлээн авагч нийгэмд шинэ хүмүүсийг аажмаар шингээн, тэднийг тусгаарлагдмал нийгмийн бүлэг үүсгэхээс сэргийлэх боломжийг олгоно.

Түүнчлэн, цагаачид нь хүлээн авагч улстай соёл, түүх, үнэт зүйлсийн хувьд нийтлэг шинжтэй орнуудаас ирэх ёстой. Эс тэгвээс эв нэгдэлтэй бус хуваагдмал нийгэм бий болдог гэж судлаач үзэж байна.

Төр болон иргэд нь өөрсдийн өвөрмөц онцлог, үнэт зүйлдээ бат итгэлтэй байх ёстой. Морландын тэмдэглэснээр, хэрэв нийгмийн хамгийн түрүүний хариу үйлдэл нь өнгөрсөн түүх, соёлынхоо өмнөөс байнга уучлалт гуйх хандлага болж хувирвал шинэ иргэд тухайн улсыг хүндэтгэж, өөрсдийгөө түүний нэг хэсэг гэж мэдрэхэд туйлын хүнд байдаг байна.

2021 онд явуулсан хүн амын тооллогын дүнгээс үзвэл, Их Британийн хүн амын 82-83 хувийг нь цагаан арьстнууд эзэлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top