АНУ-д төрөлт буурч байна

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

АНУ-д сүүлийн таван жилд төрөлт буурч, 2056 он гэхэд хүн амын өсөлт зогсох төлөвтэй байна.

2007-2009 оны эдийн засгийн уналтаас өмнөх 20 жилд төрөх насны нэг эмэгтэйд 2.02 хүүхэд ногдож байсан бол 2020 онд 1.64, 2024 онд 1.6 болж буурчээ. Ингэхдээ 30-49 насны эмэгтэйчүүдийн дундах төрөлтийн коэффициент өсөж байгаа бол 14-29 насны эмэгтэйчүүдийнх эсрэгээр буурч байна.

Судалгаанаас үзвэл, АНУ-д шинээр төрж буй дөрвөн хүүхэд тутмын нэг нь цагаач эхээс төрж байгаа аж. Цагаач эмэгтэйчүүдийн дундах төрөлтийн коэффициент нь 2026 онд 1.79 байсан бол 2036 онд 1.66 болж буурах төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top