АНУ, БНХАУ хиймэл оюунтай холбоотой сэрэмжлүүлэх суваг нээнэ

Я.Болор | Zindaa.mn
48 минутын өмнө

Вашингтон, Бээжин хиймэл оюун ухааны технологийн салбар дахь хэрэг зөрчлийн талаар шуурхай сэрэмжлүүлэх харилцаа холбооны суваг нээхээр ажиллаж байна гэж АНУ-ын сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын чиглэл өгсний дагуу талууд супер оюун ухаантай холбоотой эрсдэлээс хамгаалах, хоёр систем хоорондын үл ойлголцлоос урьдчилан сэргийлэх зорилгоор харилцаа холбооны шинэ суваг нээх чухал ажлыг эхлүүлээд байна гэжээ. Талууд хиймэл оюуны дэвшилтэд загваруудыг гаргахаас өмнө турших, эрсдэлийг үнэлэх сайн туршлагаа хуваалцах, энэхүү технологийн дээр хүний ухамсар байхыг баталгаажуулахыг зорьж байна.

Бессентийн хэлснээр, хиймэл оюун ухааны хөгжихийн хэрээр өрсөлдөөнийг хариуцлагатай удирдлагатай хослуулах арга замыг эрэлхийлэх шаардлага улам бүр нэмэгдэнэ. Энэ тал дээр хоёр их гүрэн үлгэр жишээ үзүүлэх учиртай гэж Бессент онцолжээ.

Өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Го Жякунь мэдээлэл хийхдээ тус хоёр улс хиймэл оюун ухааны технологийн асуудлаар тэгш эрх бүхий засгийн газрын хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлнэ гэж мэдэгдэж байв. Тэрбээр Бээжин нь хиймэл оюун ухааны удирдлагын асуудалд бүтээлч, хариуцлагатай байр суурийг үргэлж баримтална гэж онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top