БНХАУ, АНУ-ын хэлэлцээ үр дүнтэй болжээ

Я.Болор | Zindaa.mn
39 минутын өмнө

БНХАУ, АНУ-ын хэлэлцээ туйлын амжилттай болж, худалдаа, хиймэл оюун ухааны асуудлыг хэлэлцлээ гэж АНУ-ын сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.

Тэрбээр Бээжинд Худалдааны зөвлөл байгуулж байсан газраасаа талууд урагш хөдөлж, хиймэл оюун ухаантай холбоотой асуудлыг хэлэлцэж эхэлсэн гээд энэ салбарт хамтран ажиллах механизм бүрдүүлэхээр хэлэлцлээ гэж онцолсон байна. Талууд үндэсний аюулгүй байдлын түвшинд хиймэл оюун ухаантай холбоотой ноцтой тохиолдол, аюул заналхийллийн талаарх мэдээллийг солилцохоор тохиролцсныг Бессент тодруулсан байна.  

Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын худалдааны яам энэ сарын 20-нд Нью Йорк хотноо болсон яриа хэлэлцээг үр дүнтэй болсныг мөн илэрхийлжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэн тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын сангийн сайд Скотт Бессентэй худалдаа, эдийн засгийн асуудлаар санал солилцов гэж мэдэгдэлд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top