Хятадтай мөргөлдөөн үүсгэхийг АНУ хүсэхгүй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

Хятадтай мөргөлдөөн үүсгэхийг АНУ хүсэхгүй бөгөөд үйл явдал ингэж даамжрах нь аймшигтай зүйл хэмээн үзэж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“Бид коммунист Хятадтай мөргөлдөөн үүсгэхийг хүсэхгүй. Гэхдээ АНУ хангалттай хүчтэй болсон нөхцөлд л мөргөлдөөн гарахаас сэргийлж чадна” гэж тэр онцолжээ.

Хятадын зүгээс Тайваньд цэрэглэн халдаж болзошгүй байгаа нь нүүрлэж магадгүй бусад аюулын дотроос эн тэргүүнд тавигдах асуудал болохыг АНУ-ын “Үндэсний батлан хамгаалах стратегийн түр удирдамж” хэмээх баримт бичигт дурдсан тухай The Washington Post сонин мэдээлж байсан аж.

“Хятад улс АНУ-ын батлан хамгаалах яамны цорын ганц байнгын аюул юм. АНУ-ыг хамгаалахын зэрэгцээ Хятад улс Тайванийг эзлэхээс сэрэмжлэх нь батлан хамгаалах яамны цорын ганц онцгой зорилт билээ” гэж Пит Хегсет онцолж байжээ. БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч дээрх мэдэгдлүүдийг тайлбарлахдаа, Хятадыг аюул хэмээн тооцож байгаагаараа АНУ стратегийн ноцтой алдаа гаргаж байна гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu