Хятадын эдийн засагт Америкийн компаниудын оруулах урт хугацааны хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын эрх баригчид сайшаан дэмжинэ гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн Америкийн хөрөнгө оруулалтын Blackstone компанийн тэргүүн Стивен Шварцмантай Бээжинд уулзахдаа мэдэгджээ.
“БНХАУ болон АНУ-ын худалдаа эдийн засгийн харилцааг эрүүлээр хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үүднээс Blackstone зэрэг америкийн олон компанийн урт хугацааны хөрөнгө оруулалтыг бид дэмжинэ” гэж Хэ Лифэн тэмдэглэсэн байна.
“Blackstone компани БНХАУ-ын эдийн засгийн хөгжилд бүрэн итгэлтэй байдаг бөгөөд Хятадын зах зээл дээрх оролцоогоо улам гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Манай компани хоёр улсын худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоог хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ” гэж Шварцман хэлжээ.
Blackstone компани Хятадын зах зээлд 2007 онд орсон аж. Компанийн удирдлагууд БНХАУ-д тогтмол очиж, тус улсын дээд удирдагчидтай уулздаг юм байна.
Сэтгэгдэл ( 0 )