Бээжин Вашингтоноос нэвтрүүлсэн гаалийн татварт хариу болгон АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 34 хувийн татвараа цуцлаагүй тохиолдолд Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмж 50 хувийн татвар ногдуулна гэж Цагаан ордны тэргүүн Доналд Трамп өөрийн Truth олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр Хятадад энэ сарын 8-ныг хүртэл шийдвэрээ цуцлах хугацаа олгосон байна. Эсрэг тохиолдолд энэ сарын 9-өөс эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт 50 хувийн татвар ногдуулж, Хятадтай хийх яриа хэлэлцээг зогсоон хэмээн анхааруулжээ.
АНУ-ын засаг захиргаа Хятадын бараа бүтэгдэхүүнд 34 хувийн татвар ногдуулсны хариуд Хятад мөн ижил арга хэмжээ авсан тухай БНХАУ-ын гадаад хэргийн яам мэдэгдсэн билээ. “Wall Street Journal” сонины шинжээчид Трампын тариф дэлхийн худалдаан дахь Хятадын байр суурийг бэхжүүлжээ. Тэдний үзэж буйгаар,Вашингтоноос Ази болон Европын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тариф нь Бээжинг сөрөх чадвартай эдийн засгийн эвслүүдийг нурааж байна.
Сэтгэгдэл ( 0 )