АНУ Хятадтай худалдааны дайны нөхцөлд байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 16

 

АНУ Хятадтай худалдааны дайны нөхцөлд байна гэж Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийх уулзалтаар тохиролцоонд хүрч чадахгүй бол хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдэх үү хэмээн Трампаас Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр асуухад, “бид одоо ч ийм дайнд оролцоод явж байна” гэж хариулжээ.

Өмнөд Солонгост аравдугаар сарын эцэс болон арваннэгдүгээр сарын эхээр болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /APEC/ дээд хэмжээний уулзалтын үеэр Америк, Хятадын удирдагчид уулзах төлөвтэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
made in usa(202.9.41.125) 2025 оны 10 сарын 16

(made in usa) гэж атомын бөмбөг, долларын зээлээс өөр юу байдаг вэ, атомын эд ангиууд бүгд орос хятадаас хамааралтай юм

0  |  0
Top