АНУ, БНХАУ худалдааны алдагдлыг бууруулах тохиролцоонд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэн, АНУ-ын сангийн сайд Скотт Бессент нар Женев хотноо хэлэлцээ хийсний дүнд хоёр талын худалдааны алдагдлыг бууруулах тохиролцоонд хүрчээ.

Талууд АНУ-ын Хятадтай хийж буй худалдааны алдагдлын хэмжээг 1.2 их наяд ам.доллароор бууруулах тохиролцоонд хүрсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Бессент хоёр талын татварын хэмжээ хэт өндөр болохыг онцолж, хоёр улсын хооронд үүсээд буй худалдааны хурцадмал байдлыг сулруулахын тулд татварын хэмжээг бууруулах ёстой гэжээ.

Талууд мөн худалдаа, эдийн засгийн асуудлаар зөвлөлдөх механизм байгуулах тохиролцоонд хүрснийг Синьхуа агентлаг онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu