Эм бэлдмэлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн импортын гаалийн татвар үйлчилж эхлээгүй байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын аравдугаар сарын 1-нээс нэвтрүүлэхээр төлөвлөсөн эм бэлдмэлийн импортын гаалийн татвар үйлчилж эхлээгүй байна.

DPA агентлагийн мэдээлснээр, үйлдвэрээ АНУ руу нүүлгэн шилжүүлэхээс юм уу үнээ буулгахаас татгалзаж байгаа эмийн компаниудад гаалийн татвар нэвтрүүлэхэд бэлтгэж эхлэх юм байна. Европын Холбооноос АНУ-д импортолж байгаа эм бэлдмэлүүдийг шинэ гаалийн татвараас чөлөөлөх аж. Европын Холбооноос импортлох бараанд 15%-ийн гаалийн татвар тогтоохоор Цагаан ордон тохиролцсон болохоор Европын эм бэлдмэлд ч ийм хэмжээний татвар ногдуулах юм байна.

АНУ-ын Засаг захиргаа аравдугаар сарын 1-нээс эм бэлдмэлд 100%-ийн гаалийн татвар ногдуулна гэж Трамп есдүгээр сарын 25-нд мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top