АНУ Их Британиас импортолдог автомашины татварыг бууруулах гэрээ байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 09

АНУ Их Британиас импортолдог автомашины татварыг бууруулах шийдвэр гаргасан тухай Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер “Jaguar Land Rover” компанийн үйлдвэрт зочлох үеэр мэдэгджээ.

Энэхүү гэрээг байгуулснаар ажлын байраа хадгалж үлдээд зогсохгүй шинэ ажлын байр бий болгох боломжтой гэж онцолсон байна. Худалдааны гэрээнд жилд нийт 100 мянган автомашин импортлох квот тогтоосон байна. Эдгээр автомашинд 10 хувийн татвар ногдуулахаар заажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu