АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын дэгдээсэн дэлхийн худалдааны дайны түр эвлэрлийн гурван сарын хугацаа дуусах дөхөж байгаа энэ үед Трампын хувьд сайн мэдээ дуулаагүй л байна. Трампын давшилтын гурван зорилгыг аль нь ч биелээгүй байгаа бөгөөд нэг хүрэхгүй сарын хугацаа үлдээд байна.
Юу буруутав?
Сүүлийн хоёр сар тарифын дайн америкчуудад нэмэр болохоосоо нэрмээс болж байгааг харуулж байна. Үнэ өсөж, хомстол үүсэж, хувьцааны болон ам.долларын ханш буурч байна. Гадаад улс орнуудыг айлгана гэсэн санаа нь мөн бүтэлгүйтэв. Трампын тарифын өмнө одоогоор нэг ч улс бууж өгсөнгүй.
Айсангүй
Дөрөвдүгээр сарын эхээр Доналд Трамп АНУ руу импортлох дэлхийн бүх улс орны бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахдаа гурван зорилго тавьсан. Нэгт, импортын тарифаас төсөвтөө мөнгө төвлөрүүлэх, улмаар дотоодын татвараа бууруулах. Хоёрт, Америкийн аж үйлдвэрлэлийг сэргээх таатай нөхцөл бүрдүүлэх. Гуравт, бусад орнуудыг Америкийн баян зах зээлийн хаалгыг хаахаар сүрдүүлэх замаар худалдаа, эдийн засаг, улс төрийн буулт хийлгэх зорилго тавьсан.
Гэвч “мега” татварууд удаан үргэлжлээгүй. Зарлигт гарын үсэг зурсан өдрөө үйлчлэлийг нь 90 хоногоор хойшлуулсан. Учир нь Америкийн бизнес болон санхүүчид нэгэн дуугаар хямралын тухай харанга дэлдэж, хөрөнгө оруулагчид АНУ-аас мөнгөө татаж эхэлсэн билээ.
Гэтэл дүрэм ёсоор хямралыг урьтаж, ам.долларын ханш өсөлгүй бүр унав. Дэлхий даяар америкийн валютын эрин үе, Америкийн эдийн засаг, санхүүгийн ноёрхол төгсөж буй талаар ярьж эхэлсэн
Цагаан ордон тэдний санааг амраахаар яаравчлав. Трамп бүгдийг өндөр тарифаар айлгаж байгаа ч энэ нь үнэндээ яриа хэлэлцээний тактик бөгөөд дэлхийн худалдааг сүйрүүлэхийг эрмэлзэж байгаа хэрэг биш гэв. Трамп бол яриа хэлэлцээний мастер гэж түүний хүрээллийнхэн учирлаж, түүний эл тактик АНУ-ын худалдааны бүх түншийг бэлэг сэлт барин, буулт хийх гэж Вашингтонд ирэхэд хүргэнэ гэж байв.
Ингэхдээ Цагаан ордон эвлэрлийн 90 хоногт 90 гэрээ хэлцэл байгуулна гэж амласан. 60 хоног өнгөрөхөд нэг л гэрээ байгуулсан нь Их Британитай. Тэр нь урьдчилсан байдлаар. Хэрэв үлдсэн нэг сарын дотор гарын үсэг зурахгүй бол ямар ч гэрээ байгуулаагүй болж таарна. Дээрээс нь энэ нь зөвхөн хэлцэл төдий. Иж бүрэн худалдааны хэлэлцээр бус тул парламентаар батлуулах шаардлагагүй бөгөөд Трамп хүсвэл хэзээ ч хамаагүй цуцалж чадна.
Бусад түншүүд нь яриа хэлэлцээ эхлүүлээд байгаа бөгөөд энэ үеэр Трамп тийм ч аймар биш болж таарав. Учир нь Трамп өөрөө дэгдээсэн худалдааны дайнд хоёр том ялагдал хүлээгээд байна. Нэг нь Хятадын фронт дээр. Нөгөө нь ар талдаа. Нутаг нэгт сөргөлдөгчдөдөө.
Трампын хятад маягийн шаналал
Бусад бүх тарифуудаа хойш нь тавьж, Трамп Хятадын фронт дахь давшилтдаа анхаарлаа төвлөрүүлсэн. Тэр АНУ-ын цэрэг болон эдийн засгийн гол өрсөлдөгчийн эсрэг 145 хувийн татвар нэвтрүүлж, БНХАУ-ын даргаас түүн рүү утас цохиж, бууж өгөх нөхцөлөө зөвшилцөн, төлөөлөгчдөө гарын үсэг зуруулахаар Вашингтон руу илгээнэ гэж хүлээсэн.
Гэвч Ши Жиньпин утсаар ярьсангүй, төлөөлөгчдөө ч илгээсэнгүй. Эсрэгээр Хятад улс Америкийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмж, газрын ховор металлын экспортоо хязгаарлав. Ийн сөргөлдөөн мухардалд орж, дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг хооронд, худалдаа бараг зогссон билээ.
Хятадууд Трампаас илүү тэвчээртэй болж таарав. АНУ түрүүлээд нүдээ цавчилсан.
Хятад улс буу тулгуулан яриа хэлэлцээ хийхээс татгалзсан. Тиймээс Трамп Хятадын зүгээс тавьсан бүх гурван болзлыг биелүүлэхэд хүрэв. Хориглох татвараа цуцлах, төвийг сахисан нутаг дэвсгэрт уулзалт хийх, Хятадын эсрэг элдэв мэдэгдлээ зогсоохоос өөр аргагүйд хүрсэн.
Трампыг дуугүй байх хооронд түүний сайд нар Женев хотноо хятадуудтай уулзаж, 90 хоног эвлэрэхээр тохиролцов. Трамп тарифаа 145 хувиас 30 хувь болгож бууруулсан бол Хятад улс мөн өөрийнхөө татвар, газрын ховор элементийн экспортын хоригоо цуцлахаар болсон.
Гэвч төд удалгүй эвлэрэл асуудалд оров. Трамп Хятад улсад программ хангамж нийлүүлэхийг хориглохоор шийдэж, Хятадын оюутнуудын визийг цуцална хэмээн сүрдүүлсэн. Үүний хариуд Хятад улс ховор металлын экспортын гаалийн бүрдүүлэлтээ хазаарлав. Байдал хурцдаж, Трамп Ши Жиньпинийг тохиролцоогоо зөрчсөн хэмээн буруутгасан юм.
Хятад улс хариу барьж, Трамп дахин нүдээ эхлээд цавчиллаа. Өнгөрсөн баасан гарагт тэр Ши Жиньпинтэй утсаар ярьж, 1.5 цаг худалдааны асуудлаар ярилцав. Тэр хоёр бие биеийгээ харилцан урьж, Хятадын талын мэдээлснээр, Трамп визний асуудал дээр буулт хийгээд барахгүй Хятадын оюутнууд АНУ-д сурч байгааг сайшаажээ.
Ийн Хятадын фронт дээр байдал намжсан. Харин Трамп анхаарлаа Баруун Европын фронт руу чиглүүллээ. Тэр Европын Холбооны эсрэг давшилтад орж, ЕХ яриа хэлэлцээ эхлүүлэхгүй бол энэ сарын 1-ээс 50 хувийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлсэн. ЕХ ч яаравчлахаа амласан тул Трампын уур хилэн дарагдав. Ийн Европын фронт дээр намжмал байдал ноёрхсон.
Үүнээс хойш гурван хоног өнгөрөөгүй байхад шинэ цохилт ирэх нь тэр. Тавдугаар сарын 28-нд Трамп худалдааны дайны үеийн хамгийн том ялагдлаа хүлээсэн. Хилийн чанадад бус харин ар талд, эх орондоо.
Хууль бус тариф
АНУ-ын шүүх Трампын тариф нь хууль бус гэсэн шийдвэр гаргав. Нэг шүүх ч биш бүр хоёр шүүх ингэж үзэв. Гэхдээ бүх тариф бус харин хамгийн гол тарифыг. Тэдгээрийг Трамп хагас зууны өмнөх хуулиар нэвтрүүлжээ. Тус хуулиар онцгой тохиолдолд л гаднынхны эсрэг хориг арга хэмжээ авах тодорхой эрхийг ерөнхийлөгчид төлөөлөн олгодог байна.
IEEPA хууль нь Трампын худалдааны дайны гол зэвсэг болсон. Тэр онцгой байдал зарлаж, татвар ногдуулна. Энэ дагуу Доналд Трамп худалдааны алдагдлыг онц байдал хэмээн зарлаж, дэлхийн бүх орны бараа бүтээгдэхүүнд дор хаяж 10 хувийн татвар ногдуулжээ. Үүнээс дээш хувийн татварын үйлчлэлийг түр хугацаанд зогсоогоод байгаа бөгөөд 10 хувийн тариф үйлчилсэн хэвээр байгаа.
Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр одоогоор хүчин төгөлдөр болоогүй. Учир нь Цагаан ордон давж заалдаад байна. Эл хэрэг Дээд шүүх хүртэл явах нь тодорхой. Үүний сацуу Трампад өөр зэвсэг бас байгаа бөгөөд эдгээрийг ч ашиглаж амжсан. Тэр өөр хуульд үндэслэн ган, хөнгөн цагааны татварыг өсгөлөө.
Харин энэ бүхнээс үүдсэн хохирлыг эргүүлэх аргагүй болжээ. Трампын хувьд тариф нь хууль бус гэсэн шүүхийн тогтоол гарсан үед хүчээр далайлган хэлэлцээ хийхэд хүндрэлтэй болсон. АНУ-ын шүүх тус улсын тарифын бодлогыг үндсээр нь өөрчлөх Трампын боломжийг хязгаарлана гэсэн найдварыг гаднынханд төрүүлсэн гэж Олон улсын харилцааны зөвлөлийн шинжээч Брэд Сетсер онцолжээ.
Тарифын талаарх томоохон мэдэгдлийн дараа Трамп ухарч байгаа нь худалдааны дайны дүр зургийг улам бүр бүдгэрүүлж байна. Трамп үргэлж ухрах араандаа хийхэд бэлэн хүн болж хувираад байна гэж Сетсер үзэж байна.
Худалдааны дайны дунд хугацааны үр дүн
Харин Трамп бууж өгөх бодолгүй байна. Ялангуяа одоо. Түүний худалдааны дайн Америкийн эдийн засагт л хохирол учруулж, холбоотон болон худалдааны гол түншүүдтэй харилцах харилцаанд нь сэв суулгасан. Амласан ногдол ашгаа өгөөгүй л байна.Трампын засаг захиргаа ногдол ашиг заавал ирнэ, гэхдээ хожим нь гэж ятгасаар.
Тарифын саад тотгороос үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлт 2.9 хувь болж буурах тооцооллыг ЭЗХАХБ гаргаад байна. Харин АНУ-ынх бүр 1.6 хувь болно. Урьдчилсан статистикаас үзвэл, Америкийн эдийн засгийн өсөлт зогсож, энэ оны эхний улиралд 0.2 хувиар буурчээ. Энэ үеэр бизнесүүд үнээ өсгөж, улмаар АНУ-ын эдийн засгийн хөдөлгөгч хүч болох хэрэглэгчдийн орлого буурч байна. Хэрэв Дээд шүүх доод шатны шүүхүүдийн шийдвэрийг хэвээр үлдээвэл төсөвт хуримтлагдсан татварын орлогыг буцаан олгоход хүрч магадгүй.
Өөрөөр хэлбэл Трампын худалдааны дайн нэг ч зорилгодоо ойртож очоогүй л байна. Татвараас олох орлого асуудалтай, бизнес цэцэглэхээсээ илүү гомдоллосоор, худалдааны түншүүд нь буулт хийгээгүй л байна.
Трампын засаг захиргааны худалдааны бодлого аймшигтай хэвээр, хаа сайгүй тодорхойгүй байдал тарьсаар. Үүнд ямар ч худалдааны гэрээ, хэлцэл тус болохгүй. Учир нь АНУ үүнийг зөрчихгүй гэсэн баталгаа үгүй гэж судалгааны ECIPE төвийн шинжээч Дэвид Хениг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n
трампын аав засгийн газрын төсөл дээр ажиллаж мөнгө хусаж баяжсан нохой. хүү Доналд нь тэр мөнгийг нь арвижуулахын тулд авилга хээл хахууль их хэмжээгээр хиисэн. ямарч мэдлэг боловсролгүй дүр эсгэсэн хиймэл новш. жинхэнэ дүр нь бүхнийг өөрийн болгох. ким Жон ун бол тэрний жинхэнэ шүтээн!