Импортын гаалийн татвар нэвтрүүлэх тухай Трампын шийдвэрүүдийг түдгэлзүүлсэн байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

АНУ-ын Олон улсын худалдааны хэргийн Холбооны улсын шүүх тус улсын ерөнхийлөгч Доналд Трампын импортын гаалийн татвар нэвтрүүлэх тухай шийдвэрүүдийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр түдгэлзүүлсэн байна.

“Маргаан дагуулсан гаалийн татвар нэвтрүүлэх тухай зарлигуудыг цуцалж, үйлчлэлийг нь байнгын байдлаар түдгэлзүүлнэ. Импортын шинэ тарифууд нэвтрүүлэхдээ Трамп “Олон улсын онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эдлэх эдийн засгийн бүрэн эрхийн тухай” хуулиар ерөнхийлөгчид олгодог бүрэн эрхийг хэтрүүлсэн” гэж тус шүүхийн цахим хуудаст нийтэлсэн баримт бичигт тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu