Доналд Трампын татвар 300 тэрбум ам.доллар төвлөрүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 09

 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын дэлхийн улс орнуудын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан худалдааны тарифын улмаас улс орнуудад 100 орчим тэрбум ам.долларын алдагдал учруулна гэж шинжээчид тооцоолжээ. 

Тухайлбал,  

Япон - 31,2 тэрбум ам. доллар (татварын хэмжээ 25%);
БНСУ — 24,8 тэрбум (25%);
Тайланд — 15,5 сая (36%);
Индонези — 8,2 тэрбум (32%);
Малайз — 6,7 тэрбум (25%);
Камбож — 4,4 тэрбум (36%);
Бангладеш — 2,9 тэрбум (35%);
Өмнөд Африкийн БНУ — 2,7 тэрбум (30%);
Лаос — 282,7 сая (40%);
Тунис —  275,6 сая (25%);
Серби — 267 сая (35%);
Мьянмар — 259,7 сая (40%);
Босни, Херцеговин — 51,4 сая (30%);
Казахстан — 23,8 сая (25%).

Ингэснээр, Зүүн болон Зүүн өмнөд Азийн улс орнууд нийт 94.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр болсон бол Африкийн компаниуд гурван тэрбум, Балканы орнуудын компаниуд 318.4 тэрбум ам.долларыг алдана.

АНУ-ын сангийн сайд Скотт Бессентийн мэдээлснээр, импортын татварын орлогоос тус улсын төсөвт нийт 300 тэрбум ам.доллар орно гэж тооцоолжээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu