Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг 100 гаруй улс АНУ-тай худалдааны гэрээ байгуулах асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт телевизийн NewsNation сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Худалдааны гэрээ байгуулахын тулд нэг зуу гаруй улсын эрх баригчид манай засаг захиргаатай утсаар холбогдож байна. Энэ үе шатанд АНУ-тай худалдааны гэрээ байгуулахыг эрмэлзэхгүй байгаа улс орнууд 30-40-50-60 хувийн гаалийн татвар төлөхөд хүрнэ” гэж тэр хэлсэн байна.
“Бид Япон, Өмнөд Солонгостой болон өөр бусад олон улстай яриа хэлэлцээ хийж байгаа. Энэтхэг улс яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байсан боловч одоо тус улсын эрх баригчид бидэн рүү утасдаж, гэрээ байгуулъя хэмээн гуйж байна” гэж Трамп онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
SHAAJ UGCH BNAA UVUU KKK