Эмийн бүтэгдэхүүнд 100%-ийн гаалийн татвар нэвтрүүлнэ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 26

“АНУ аравдугаар сарын 1-нээс брэндийн юм уу патенттай аливаа эмийн бүтэгдэхүүнд 100%-ийн гаалийн татвар нэвтрүүлнэ. АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрээ барьж эхэлсэн үйлдвэрлэгч компаниудыг ийм татвараас чөлөөлнө” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social нийгмийн сүлжээн дэх цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

АНУ-д эмийн үнийг 59-90%-иар бууруулах тухай зарлигт Трамп тавдугаар сарын 12-нд гарын үсэг зурсан ажээ. Америкт борлуулж байгаа эмийн үнэ бусад улсад тогтсон үнэтэй адилхан болохгүй бол эмийн бүтэгдэхүүнд ногдуулах импортын гаалийн татвар нэмэгдүүлнэ гэж тэрээр сэтгүүлчдэд мэдэгдэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top