АНУ ирэх долоодугаар сард 60 орчим орны бараа бүтээгдэхүүнд 10-12.5 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна гэж “The Washington Post” сонинд мэдээлжээ.
Энэхүү шийдвэр нээлттэй хэлэлцүүлгийн дараа хүчин төгөлдөр болно гэж тус сонин онцолсон байна. ЕХ-ны орнууд, ОХУ зэрэг 60 орчим оронд үйлчилж буй, албадан хөдөлмөр эрхлэлтийн дүнд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний импорттой холбоотой дүрэм журмыг шалгасны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан байна.
Шалгалтаар эдгээр улс оронд албадан хөдөлмөр эрхлэлтийн дүнд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний импортыг хориглох хууль, дүрэм байдаг эсэхийг шалгасан байна. Энэ нь АНУ-ын худалдаанд сөргөөр нөлөөлж буй эсэхийг мөн тогтоохыг зорьжээ.
Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын худалдааны яам шалгалтынхаа дүнг танилцуулсан байна. Тайлангаас үзвэл, шалгалт явуулсан орнуудад бүгдэд нь ийм хууль, дүрэм бүрэн үйлчилдэггүй бөгөөд энэ нь АНУ-ын худалдаанд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэжээ. Тиймээс Канад, ЕХ-ны гишүүн орон зэрэг улсын бараа бүтээгдэхүүнд 10 хувь, ОХУ, Энэтхэг, БНХАУ зэрэг бусад орнуудын бараа бүтээгдэхүүнд 12.5 хувийн татвар ногдуулах саналыг гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )