Япон компаниуд алдагдлаа бууруулахын тулд хиймэл оюуныг ашиглах болжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 25

 

Японы компаниуд АНУ-ын худалдааны татвараас үүдэлтэй алдагдлаа бууруулах зорилгоор хиймэл оюуныг ашиглах нь нэмэгджээ. Хиймэл оюун ухааны тусламжтай компаниуд нийлүүлэгчдийг эрэлхийлдэг гэж NHK онцолсон байна.

“Fujitsu” компани нь холбогдох программын боловсруулагчдын нэг. Түүний систем нь дэлхий даяарх нийлүүлэгчид болон тарифын хувь хэмжээ, гэрээлэгчдийн найдвартай байдал зэрэг асар их хэмжээний мэдээллийг цуглуулдаг байна. Эдгээр мэдээллийг шинжилсний үндсэн дээр хиймэл оюун ухаан тухайн нийлүүлэгч, хамгийн бага тарифын нөхцөлтэйгөөр найдвартай нийлүүлэлт хийх маршрут зэргийг санал болгодог байна.

Мөн ижил үйлчилгээг “Toshiba” корпорац үзүүлж байгаа аж. Тус компанийн систем нь тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах зардлыг тооцоолон гаргадаг байна.

Өнгөрсөн долоодугаар сард Токио, Вашингтон Японы бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг 25-аас 15 хувь болгож бууруулах тохиролцоонд хүрсэн тухай Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгдэж байсан билээ. Трампын мэдээлснээр, энэхүү тохиролцооны хүрээнд Японы тал АНУ-д 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top