Японы компаниудын дотоод сүлжээ рүү халдах явдал 2026 онд дээд хэмжээнд хүрсэн тухай Киодо агентлаг мэдээлжээ.
Энэ оны эхний есөн сарын байдлаар, цахим халдлагын тохиолдол 600-г даваад байгаа бол 2025 онд нийт 593 ийм тохиолдол бүртгэгдэж байжээ. Ингэхдээ энэ нь зөвхөн олон нийтэд мэдээлэгдсэн тохиолдлууд бөгөөд бодит тоо нь үүнээс ч өндөр байх талтай. Шинжээчдийн үзэж буйгаар, цахим халдлагын тоо ийн өсөж байгаа нь хиймэл оюун ухааныг ашиглаж буйтай холбоотой байж болзошгүй. Гэхдээ хиймэл оюун ухаан тодорхой тохиолдолтой шууд холбоотой байсан эсэхийг одоогоор тогтоогоогүй байна.
Сүүлийн үед Японы компаниудын мэдээлэл алдагдсан тохиолдлууд бараг өдөр бүр бүртгэгдэж байгаа аж. Ингэхдээ томоохон корпорацууд халдлагад өртөж байна. Энэ долоо хоногийн эхээр гэхэд Японы хөрөнгө оруулалтын “Daiwa Securities” сангийн 220 мянган үйлчлүүлэгчийн мэдээлэл алдагдсан тухай мэдээлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )