
Японы зүүн хэсэгт, Токио хотоос холгүй орших Чиба мужид пүрэв гарагаас баасан гарагт үргэлжилсэн аадар борооны улмаас үер бууж зургаан хүн амиа алджээ. Цаг уурын байгууллагаас тус мужид тавдугаар түвшний онц байдал зарласан байна.
Тус мужийн нийслэл Чиба болон Ичикава хотод пүрэв гарагаас аюулгүй байдлын анхааруулга өгч эхэлсэн ч замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч, олон цаг үргэлжилсэн түгжрэл үүсжээ. Өнөөдөр өглөөнөөс онц байдлын зэргийг дөрөвдүгээр түвшин хүртэл бууруулсан ч хөлсний нуралт, үүсэх боломжтойг анхааруулсаар байна.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 20 мянга орчим өрхийн цахилгаан тасарч, “Нарита” нисэх онгоцны буудалд 7000 орчим зорчигч шөнөжин гацжээ. Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ удаагийн аадар бороо нь Японы түүхэнд байгаагүй хүчтэй аадар бороо байсан гэдгийг тодотгосон байна. Цаашид хар салхины улирал үргэлжилж буй цагт байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэхийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )