Британийн Эзэн хааны Одон орон судлалын нийгэмлэг манай нарны аймагт орших нууцлаг нэгэн гараг илрүүлснээ зарлалалаа. Одон орончид уг гарагийг “Х2” гэж нэрлэжээ. Уг гараг нь Далайн ван гарагийн тойрог замын цаана оршдог байна. Австралийн Өмнөд Квинсландын Их сургууль болон Японы Киндай Их сургуулийн профессор Патрик Софиа Ликавагаар ахлуулсан судалгааны баг Далайн вангийн чанад дахь хэт алсын биетүүдийн (ETNO) тойрог замыг тайлбарлахыг зорьсон бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн алдартай нь Нарыг Дэлхийгээс 937 дахин хол зайд тойрон эргэдэг одой гараг Седна гарагийг судалсан байна. Судалгааны багйийнхан Дэлхийгээс ердөө 1.5–2 дахин их масстай ч Нарыг илүү хол зайд — буюу 200–500 астрономийн нэгжийн (AU) зайд тойрон эргэдэг гараг байгааг тогтоожээ. Ликава энэ тухай “Манай загвар алслагдсан мөсөн биетүүдийн дунд ажиглагдсан тойрог замын хэд хэдэн ер бусын зүй тогтлыг ажигласан” гэжээ.
Өмнөх судалгаанууд: Нууцлаг гараг байж болох тухай таамаглал аль эрт 1846 онд Далайн ван гарагийг анх нээсэн цагаас хойш дэвшүүлсээр ирсэн түүхтэй. Үүнээс хамгийн олонд түгсэн нь Америкийн одон оронч Персиваль Лоуэлл Тэнгэрийн ван болон Далайн гарагуудын тойрог замд илэрсэн гажуудлыг өөр нэгэн гараг оршин буйтай холбон тайлбарлаж байв. Анх Дэлхийн ван гарагийг 1930 онд нээх үед Лоуэллийн таамаглалыг батлах мэт гажуудал илэрсэн. Бүр хожим нь 1978 онд Дэлхийн вангийн дагуул Хароныг нээснээр эрдэмтэд гарагийн массыг илүү нарийвчлалтай тооцох боломжтой болсон. Улмаар эрдэмтэд Лоуэллийг гарагийн массуудыг буруу тооцоолсноос үүдэлтэй гэж дээрх таамаглалд цэг тавьж байлаа.
Гэвч орчин цагийн одон орончид 2010-аад оноос эхлэн нууцлаг гарагийн тухай ярих болсон. Ялангуяа Калифорнийн технологийн хүрээлэнгийн Константин Батыгин, Майк Браун одон орончид Нарны аймгийн алс хязгаарт дэлхийгээс 10 дахин их масстай “Ес дэх гараг” оршин байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлсэн. Уг таамаглалыг дэвшүүлэхдээ Далайн ван гарагийн чанад дахь хэт алсын биет бүхий хачирхалтай тойрог замд үндэслэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )