Австрали, Их Британи, Дани, АНУ-ын одон орон судлаачдын хамтарсан баг Дэлхийгээс 146 гэрлийн жилийн зайд амьдрах боломжтой HD137010b нэр бүхий гараг нээжээ.
Тус гараг нь нартай төстэй одыг тойрон эргэлддэг бөгөөд эрдэмтдийн тооцоолсноор HD137010b гараг манай Дэлхийгээс зургаан хувиар л том аж. Энэхүү гараг өөрийнхөө одыг 355 хоногт нэг бүтэн тойрдог байна.
Од нь манай нарнаас илүү бүдэг бөгөөд хүйтэн тул гараг дээрх температур -70 градус хүрдэг байх талтай гэж эрдэмтэд үзэж байна. Энэхүү гараг ирээдүйд хамгийн их судлагдах сансрын биетүүдийн нэг болно гэдэгт судалгааны багийн гишүүн Челси Хуанг итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 1 )
Маш сонирхолтой юм бна тэгтээ маш хүйтэн гэхээр л