Казахстан болон БНХАУ-ын хамтран боловсруулсан хөтөлбөрийн дагуу Казахстан улс хиймэл дагуул амжилттай хөөргөжээ.
Казахстаны Засгийн газрын мэдээлэлд дурдсанаар энэ сарын 13-эы өдөр “Диер-5” нэртэй хиймэл дагуулыг амжилтттай хөөргөж, эх дэлхийгээс ойролцоогоор 531 км тойрог замд амжилттай оруулсан байна. Сансар судлалын туршилт гэж хэлж болох энэхүү хиймэл дагуулыг Казахстан улсын Аль-Фараби их сургууль болон БНХАУ-ын Сиань хотын Зүүн хойд политехникийн сургуулийн мэргэжилтнүүд нэг жил гаруйн хугацаанд зохион бүтээсэн бөгөөд 299 кг ачааны даацтай юм байна. Уг хиймэл дагуул нь дата хадгалах, дамжуулахад зардал багатай ажээ.
Энэхүү үйл явдал нь Казахстаны сансрын хөтөлбөрийг шинэ шатанд гаргах үйл явдал болсон төдийгүй БНХАУ-тай энэ чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх том түлхэц болсныг албаныхан дурджээ. Хоёр талын эрдэмтэд энэхүү хиймэл дагуулыг “нано хиймэл дагуул” гэж нэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )