Хятадын "Шэньжоу-21" нислэгийн багийн гишүүн Жан Лу долоон удаа задгай сансарт гарч, БНХАУ-ын сансар судлалын түүхэнд дээд амжилт тогтоожээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, Жан Лу, У Фэй, Жан Хунчан нар тав гаруй цагийн хугацаанд задгай сансарт гарч, ээлжит ажиллагаа явуулжээ. Тэд сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмж суурилуулж, гаднах тоног төхөөрөмжүүдийг шалгасан байна.
"Шэньжоу-21" сансрын хөлөг 2025 оны аравдугаар сарын 31-нд Хятадын баруун хойд нутагт байрладаг Жюцюань сансрын буудлаас хөөрчээ. Мөн оны арванхоёрдугаар сарын 9-нд нисэх баг задгай сансарт анх удаа гарсан байна.
Сонирхуулахад, задгай сансарт хамгийн олон буюу 16 удаа гарсан дээд амжилтыг Оросын сансрын нисэгч Анатолий Соловьев эзэмшдэг байна.

Сэтгэгдэл ( 1 )
хужааа нарын хийсэн юм болгон хэдхэн хоногийн настай чанаргүй. барилгууд нь нурдаг болсон . бүр араг ясгүй олон шавар барилга босгочихсон барьж дуусаагүй байхдаа нураад хөгийн улс . баруун дайсагнангуут эдийн засаг нь нурж олноороо гудамжны тэнэмэл болчихсон . дээр нь хүний эрхтний наймаа хэрээс хэтэрч өдөрт олон хүүхэд залуус алга болдог болчихсон.