Хятадын “Chang’e-6” сансрын хөлөг сарны цаад талд амжилттай газарджээ. Ингэхдээ хөлөг буулт хийхэд тохиромжтой газраа 3D лазер сканнерыг ашигласан байна.
Хятадын сансар судлалын үндэсний агентлаг (CNSA)-ийн мэдээлснээр, “Chang’e-6” хөлөг зургаадугаар сарын 2-ны өдөр 06.23 цагт сарны Өмнөд туйлын Эйткен гэх бүсэд буулт хийжээ.
Хөлөг сарны гадаргуугаас 100 м өндөрт тогтож, 3D лазер сканнерыг ашиглан буух газраа сонгон, аажмаар бууж эхэлсэн байна. Ингэхдээ хөлөг хөдөлгүүрээ унтрааж, чөлөөт уналтын байдалд амжилттай газардсан гэж CNSA онцолжээ.
“Chang’e-6” радон хийн агууламжийг хэмжих Францын DORN төхөөрөмж, сөрөг ион шинжлэх зориулалт бүхий Европын сансрын агентлагийн NILS төхөөрөмж, Италийн лазер ойлгогч болон Пакистаны ICUBE-Q хиймэл дагуул зэргийг суурилуулжээ. “Chang’e-6” хөлөг хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны цаад талаас хөрсний дээж авчрах даалгавартай. Дэлхийд нийт хоёр орчим кг хөрсний дээж авчрахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )