Хятадын “Chang’e 6” аппарат хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны харанхуй талаас хөрсний дээжийг дэлхийд авчирлаа.
“Chang’e 6” өнөөдөр /2024.06.25/ Өвөр Монголын өөртөө засах орны Дөрвөд хошуу дахь буултын талбайд амжилттай газарджээ. Сансрын хөлгийг 2024 оны тавдугаар сарын эхээр “Changzheng-5 Y8” пуужин тээвэрлэгчийн тусламжтай Хайнань арлын Вэньчан сансрын буудлаас хөөргөжээ. Зургаадугаар сарын 2-нд Хятадын хөлөг сарны өмнөд туйлын Эйткен бүсэд бууж, янз бүрийн байршлаас хөрсний дээж цуглуулан, зургаадугаар сарын 4-ний өдөр дэлхий рүү хөөрсөн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Pzda manai mongol hujaaruu tomorwol shuud shaalguulah baihaa pzda
Ажилсаг хөдөлмөрч хятадын мундаг ард түмэнд баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе