НАСА агентлаг “Artemis-2” нислэгийн багийн гишүүд сарын цаад талаар нисэж байх үедээ авсан хэд хэдэн гэрэл зургийг нийтэлжээ.
Гэрэл зургууд дээр манай Дэлхий сарны хаяа руу орон жаргаж байгаа, нар хиртэж байгаа мөчийг буулгасан байна.
Сансрын нисэгчид сарны тойрог замд долоон цагийн турш нисжээ. Сарны цаад талд гарахад тооцоолсон ёсоор 40 минут орчим дэлхийгээс холбоо тасарсан байна.
Дэлхий дээр нарны хиртэлтийг хэдхэн минут ажиглах боломжтой байдаг бол сансрын нисэгчдийн хувьд бүтэн 57 минут үргэлжилжээ. “Сар орчмоос Дэлхий маш тод гэрэлтдэг бөгөөд сар яг бидний өмнө байлаа” гэж сансрын нисэгч Виктор Гловер ярьжээ.
Сарны хаяаны цаагуур жаргаж буй дэлхийн гэрэл зураг 1968 онд “Apollo-8” хөлгийн багийн гишүүн Билл Андерсын авч байсан “Мандаж буй Дэлхий” алдарт зургийг санагдуулж байна гэж ВВС агентлаг онцолжээ. Хязгааргүй сансар оготоргүйн дунд орших эмзэг цэнхэр дэлхийн гэрэл түүхэн дэх шилдэг гэрэл зургуудын нэгт тооцогддог бөгөөд байгаль хамгаалах хөдөлгөөний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг.
“Жаргаж буй Дэлхий” зургийг “Orion” хөлгийн цонхоор дөрөвдүгээр сарын 6-нд Гринвичийн цагаар 22.41 цагт авсан гэж НАСА агентлаг тайлбарласан байна.
Artemis-2 нислэгийн баг дэлхий рүү харих замдаа гарсан ба тэд дөрөвдүгээр сарын 11-нд дэлхийн агаар мандалд 40 мянган км/ц хурдтай орж, Номхон далайд буух юм.
.jpg)



Сэтгэгдэл ( 0 )