БНХАУ өөрийн сансрын станц дээр гаднын сансрын нисэгчдийг байрлуулахад бэлэн гэж Хятадын сансрын нислэгийн агентлаг /CMSA/ мэдэгджээ.
Тус агентлаг сансрын уудмыг эзэмшихийг зорьж буй бүс улс орон, бүс нутгуудыг хамтран ажиллахыг урьж, дэлхийн тойрог зам дахь сансрын станц дээрээ сансрын нисэгчдийг байрлуулахад бэлэн гэж CMSA орлогч захирал Лин СЯн мэдэгджээ. Тэрбээр мөн гаднын сансрын нисэгчдийг саран дээр буух үндэсний хөтөлбөртөө оролцохыг урьжээ. Хятадын анхны тайконавт буюу сансрын нисэгчдийг 2030 он гэхэд саран дээр буулгахаар төлөвлөж байна.
Сарны хөтөлбөрийн хүрээнд тус улс Оросын “Роскосмос” корпорацтай хамтран “Chang’e-6”, “Chang’e-7”, “Chang’e-8” станцуудыг дэлхийн дагуул руу илгээхээр бэлтгэж байна. Эдгээр нислэгийн үеэр гол гол технологиудыг туршихаас гадна олон улсын сарны станцын барилгын ажлыг эхлүүлэх юм. Сарны станцыг 2028 онд барьж, дуусгахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )