Сарны дэлгэрэнгүй газар зүйн атласыг бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

Хятадын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд сарны хамгийн дэлгэрэнгүй газар зүйн карт бүтээжээ.

Атлас нь нийт 12 мянга гаруй тогтолцоог тусгасан бөгөөд дараа дараагийн нислэгүүдийн буултыг тодорхойлоход дөхөм болох юм. Хятадын эрдэмтдийн энэхүү ажил нь НАСА агентлагийн 1960-1970-аад оны “Апполо” хөтөлбөрөөс хойш сарны гадаргуун картын томоохон шинэчлэл болжээ. Ингэхдээ эрдэмтэд “Chang'e-1”, “Chang'e-3” хөтөлбөрийн хүрээнд цуглуулсан мэдээлэл дээр тулгуурлажээ. Судлаачид зураг зүйн төслийг буултын талбайг сонгоход хялбарчлах зорилгоор 2012 оноос эхлүүлжээ. Шинэ картыг англи, хятад хэлээр гаргасан байна. Сарны газар зүйн атлас сарны хувьслыг судлах, судалгааны станцыг байршлыг тодорхойлох, сарны нөөц баялгийг ашиглахад чухал ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top