Хятад Улс сансрын "Шэньчжоу-19" хөлөг онгоц хөөргөжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 10 сарын 30

 

Хятадын нисэгчтэй сансрын хөлөг хөөргөх хөтөлбөрийг удирдах газар аравдугаар сарын 29-нд Бээжингийн цагаар 04 цаг 27 минутад гурван сансрын нисэгчтэй "Шэньчжоу-19" сансрын хөлөг онгоцыг хөөргөсөн байна.

Албан ёсны төлөвлөгөөний дагуу уг сансрын хөлөг онгоц БНХАУ-ын тойрог замын сансрын станцтай 6,5 цагийн дараа холбогдох юм. “Шэньчжоу-19” сансрын хөлгийг Өвөр Монголын нутаг дэвсгэрт байрладаг сансрын хөлөг хөөргөх Зю Цюань буудлаас хөөргөж байгааг Хятадын Төв телевиз шууд дамжуулсан байна. Сансрын хөлгийг дэлхийн нам тойрог замд 8,6 тонн ачаа тээвэрлэн гаргах чадвартай CZ-2F/G (“Чанжэн-2-эф/жи”) зөөгч пуужингаар хөөргөсөн ажээ.

Хятадын сансрын нисэгчид тойрог замд биологи, бичил татах хүчний суурь физик, материал судлал, анагаах ухаан, сансрын технологийн зэрэг салбарын эрдэм шинжилгээний туршилт хийх бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын сүүл юм уу тавдугаар сарын эхээр эх дэлхийдээ эргэж ирнэ.

Хятадын сансрын станц 400 км-ийн өндөрт байрлаж байгаа бөгөөд 10 гаруй жил ажиллах чадвартай юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.135) 2024 оны 10 сарын 31

Манай хиймэл дагуул 36000 км -т байрлана гэхээр сайн уу муу юу аль нь вэ хө, мэддэг нь хариулж өгөөч. Бараг л сарны дэргэд шахуу.

0  |  0
Top