Саран дээр ногооны талбай байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 16

 

Хятадын сансар судлалын агентлаг 2028 онд төлөвлөгдсөн “Chang'e 8” сарны хөтөлбөрийн хүрээнд дэлхийн дагуул дээр ургамал бүхий экосистем байгуулахаар төлөвлөж байна.

“Chang'e 8” аппарат нарны эрчим хүчээр сарны хөрсийг хайлуулах төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд ирээдүйд роботын тусламжтай сарны хөрсөөр блок хийн, барилга барих юм. Экосистемийн туршилт нь сарны хөрсийг ирээдүйн сарны баазын хэрэглээний хүнс болон хүчилтөрөгч үйлдвэрлэхэд тохиромжтой эсэхийг судлах зорилготой. “Chang'e 8” нь 2030 оноос өмнө саран дээр Хятадын сансрын нисэгчдийн буулгах бэлтгэлийг хангах зорилготой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.92.202) 2024 оны 02 сарын 17

өөрсдөө юу ч хийж чаддагүй , гадны брендээр гангарсан үхэр монголчууд яана даа , байгалийн баялаг нэг л өдөр дуусна , ичиж амьдарцгаа

2  |  0
Top