Дэлхийн орчмын орон зайд сарны хэлтэрхий илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

Хятадын Цинхуа их сургуулийн эрдэмтэд 2016 онд нээсэн Камаолева астероид /жижиг гараг/ сарны хэлтэрхий байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Хэлтэрхий сар солиртой мөргөлдөхөд сансрын уудамд шидэгдсэн байх талтай гэж “Nature Astronomy” сэтгүүлд гарсан судалгаанд дурдсан байна.

Камоалева астероид нь 20-100 м хэмжээ бүхий жижиг биет. Үүнийг манай дэлхийн одой дагуул гэж үздэг байна. Хятадын одон орон судлаачид сарны харанхуй талын 22 км Жордано Бруно тоогоог судалсан судалгаан дээр үндэслэн ийм дүгнэлт хийжээ. Камоалева олон сая жилийн өмнө Жордано Бруно тогоо үүсэхэд бий болсныг нотлох баримтуудыг илрүүлсэн тухай эрдэмтэд онцолсон байна. Судалгаа, шинжилгээгээр Жордано Бруно тогооны хана, ирмэгийн бүтэц Камоалева астероидын бүтэцтэй ижил байжээ. Загварчлалаас үзвэл сар 1.66 км диаметр бүхий солиртой мөргөлдөхөд Камаолева астероидын хэмжээ бүхий 400 орчим хэлтэрхий сансарт цацагдсан байж магадгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Топ(139.5.216.26) 2024 оны 04 сарын 26

Тэнэгүүд нар сараар оролдоод байгаа нь иаалагдахгүй байна

1  |  0
Top