Есдүгээр сарын 11-ий халдлагыг хэргийг 2028 онд шүүнэ

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

2001 оны едүгээр сарын 11-нд болсон террорист халдлагын хэргийг 2028 оны зургаадугаар сарын 5-нд хэлэлцэж эхэлнэ гэж цэргийн шүүгч Майкл Шрама мэдэгджээ.

Шүүх хурал Куба дахь АНУ-ын Гуантанамо баазад эхэлнэ. Шүүхээр террорист халдлагын гол зохион байгуулагч гэгдэж буй Халид Шейх Мохаммед, түүний хамсаатан болох Валид бен Атташ, Али Абдул Азиз Али, Мустафа Ахмед аль-Хаусауи нар орох аж. Тэд бүгд Гуантанамод хоригдож байгаа аж.

Прокурорууд хэргийг 2027 оны нэгдүгээр сарын 11-ээс хэлэлцэж эхлэх хүсэлт гаргасан ч өмгөөлөгчид болон шүүгч боломжгүй гэж үзжээ.

2001 оны есдүгээр сарын 11-нд “Аль Каида” бүлэглэлийн алан хядагчид АНУ-д иргэний тээврийн дөрвөн онгоцыг барьцаалсан хэрэг гарсан билээ. Хоёр онгоц нь тухайн үед Нью Йоркийн хамгийн өндөрт тооцогдож байсан Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг болон гуравдахь нь Пентагоны байрыг мөргөсөн. Дөрөв дэх онгоц АНУ-ын нийслэлийн зүг чиглэн нисэх үеэр Шанксвилл хотоос холгүй унасан юм. Алан хядах ажиллагааны улмаас 2977 хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top