Технологийн “Nvidia” компанийн ТУЗ тус компанийг үүсгэн байгуулагч Женсен Хуаныг ерөнхийлөгч, ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүнээр эргүүлэн томилох шийдвэрийг санал нэгтэй дэмжжээ.
Гуч орчим жилийн турш тус компанийг удирдсан Хуан хоёр долоо хоногийн өмнө огцрох хүсэлтээ гаргаж байв. Үүний шалтгаан нь АНУ-ын тусгай албадын Хятадын тагнуул хэмээн сэжиглэж байсан эмэгтэйтэй дотно харилцаатай байсан дуулиантай холбоотой.
Нью Йоркийн биржийн арилжаа эхлэхээс 15 минутын өмнө тус компанийн хувьцаа 30 хувиар өссөн байна. ТУЗ Женсенийг “Nvidia” компанийг тэргүүлэх ёстой хүн мөн гэж үзэж байгаа бөгөөд тэр эргэн ирэх нь хувьцаа эзэмшигчид, хамт олон, түнш болон үйлчлүүлэгчдийн эрх ашигт нийцэж байна гэж ТУЗ-ийн мэдэгдэлд онцолжээ. АНУ-ын засгийн газрын удирдах албан тушаалтнуудын мэдээллийг үндэслэн Хуаныг албан тушаалд нь эргүүлэн томилох нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулахгүй гэсэн дүгнэлтэд хүрсний дүнд энэхүү шийдвэрийг гаргалаа гэж мэдэгджээ.
“Миний хувьд “Nvidia” компанид эргэн ирж, аж үйлдвэрийн шинэ хувьсгалын босгон дээр дэлхийн хамгийн чухал технологийн компаниудын нэгийг тэргүүлэх нь нэр төрийг хэрэг” гэж Женсен мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хуан компанидаа эргэн ирэх болсныг зөв шийдвэр болсныг онцолжээ.
“Nvidia” компанийг Женсен удирдах нь тус улсад хэрэгтэй. Энэ бол зөвхөн тус компанийн бус харин АНУ-ын эдийн засгийн амжилт, хөгжлийн түлхүүр юм гэж өөрийн “Truth Social” сүлжээндээ бичжээ.
“Хуан үнэлж баршгүй чип бүтээснээс өөр муу зүйл хийгээгүй” гээд түүний ачаар энэ тохиролцоонд хүрсэн гэж онцолжээ.
Хуаныг дэмжих олон нийтийн кампанит ажилд идэвхтэй оролцож байсан “Space X”, “Tesla” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск “Алдаа засагдав” гэж Х сүлжээнд бичсэн байна.
Хуан геополитикийн тэнцвэрийг хангаж байна
Аль нэг компанийн үнэлгээ ийм хурдан өсөж байсан тохиолдолд түүхэнд гарч байгаагүй гэж “Nvidia” компанийн хувьцааны ханш огцом өссөн талаар ВВС агентлагийн эдийн засгийн тоймч Файзал Ислам онцолжээ. Хуаны буцаж ирсэн гол шалтгаан нь Цагаан ордны байр суурьтай холбоотой. Тэрбээр, Хуан Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй тогтоосон харилцаа холбоогоороо геополитикийн тэнвцэрийг хангаж чаддаг гэжээ.
Түүний ярьснаар, зах зээл зөвхөн Хуан тэргүүтэй “Nvidia” компанийг хүсэж байна. Өнгөрсөн долоо хоногт тус компани Хуангүйгээр урагшлах, түүний стратегийг ардаа орхихыг хүсэхгүй байгаа нь илт байлаа.
Улмаар тус компанийн ТУЗ АНУ-ын засгийн газрын байр суурийг харгалзан, ийм шийдвэр гаргалаа.
Женсен Хуан нь халагдахад хэтэрхий чухал хүн болж таарсан гэж ВВС-ийн тоймч дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )