Nvidia дэлхийд хамгийн үнэтэй компани болов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 19

 

Хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ 3.3 их наяд ам.долларт хүрч, дэлхийн хамгийн үнэтэй компани болов. Тус компанийн нэгж хувьцааны үнэ нэг хоногт 3.5 хувиар өсөж, 135.41 ам.доллар болжээ.

Сүүлийн нэг жилд “Nvidia” компанийн нэгж хувьцааны үнэ ойролцоогоор гурав дахин, таван жилд 30 гаруй дахин өссөн байна. Харин түүний өрсөлдөгч компаниудын хувьцааны ханшны өсөлт 200-300 хувь байжээ. “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ ийн өсөж байгаа нь тус компанийн хурдасгуурууд хиймэл оюун ухааны салбарт давамгайлах байр суурийг эзэлж байна.

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын хоёрт “Microsoft” /3,322 их наяд ам.доллар/, гуравт “Apple” компани /3,281 их наяд ам.доллар/ орж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top