Nvidia компани хоёр талын түншлэлийн хүрээнд OpenAI компанид 100 тэрбум хүртэлх хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Тус хоёр компани стратегийн түншлэлийн тухай гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд Nvidia компани шинэ үеийн хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулсан системийг байгуулах юм. Нийт хүчин чадал нь 10 гаруй гигаватт байх аж. Эдгээр систем нь супер оюун ухаан бүтээхэд зориулсан шинэ үеийн загварыг сургах боломжийг бий болгох юм. Хэд хэдэн үе шаттай хэрэгжих эл төсөл 2026 оны хоёрдугаар хагаст эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )